Нийслэлийн хүүхдийн 341 дүгээр цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Нийслэлийн хүүхдийн 341 дүгээр цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Нийслэлийн хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд өнгөрөгч 09 дүгээр сард хичээлийн шинэ жилийн нээлтээр анхны хүүхдүүдээ хүлээн авсан юм.
 
Одоо тус цэцэрлэгийн зургаан бүлэгт 75 хүүхэд суралцаж байгаагаас 50 нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд байгаа юм. 341 дүгээр цэцэрлэгийн онцлог нь хүүхдүүдийг тэгш сургах зорилгоор ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэй хамт сургадгаараа онцлог юм.
 
Уг цэцэрлэг нь нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг билээ. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Нямхүү цэцэрлэгийн багш нар хэл заслын сургалтад хамрагдсаныг дурдаад цэцэрлэгт явж эхэлсэн зарим ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд алхаж эхэлсэн талаар ярьж байсан юм.
 
Нийслэлийн хүүхдийн 341 дүгээр цэцэрлэгийг хүүхдүүдээ хүлээж авахаас өмнө зөөлөн эдлэлийг шийдвэрлэж өгсөн. Мөн цэцэрлэгийн гадна авто зогсоол барихаар төлөвлөж газар чөлөөлөлтийг эхлүүлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.