Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол болов
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.11.26) Төрийн далбааг төв талбайд мандуулах ёслолыг зохион байгуулав.
Төрийн ёслолын журмын 7.3-т заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай.
Төрийн далбаа мандуулах ёслолын хүрээнд хүндэт харуулууд Төрийн ордны урд талын баруун, зүүн жигүүрээс жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд далбаа баригч төрийн ёслолын журмын дагуу далбааг бэхлэн мандуулав.
Ёслолын үеэр үлээвэр найрал хөгжим “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу”, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.