Доктор Ж.Цэсэнгийн шинэ бүтээлийн нээлт маргааш болно
Сэтгүүлч, судлаач, Аюулгүй байдал судлалын Доктор, (Ph.D) Ж.Цэсэнгийн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх нь” номын нээлт 11 дүгээр сарын 26-нд “Блью скай товер”-т болно.
Доктор Ж.Цэсэн энэ бүтээлээрээ Үндэсний аюулгүй байдлын орчин дахь хэвлэл мэдээллийн оролцооны онолын үндэс, олон улсын чиг хандлага, Монгол Улсын нөхцөлд тохирох бодлогын боломж, сорилтуудыг шинжлэх ухааны баримт нотолгоонд тулгуурлан судалсан судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдээ эмхэтгэн уншигч, судлаачдад хүргэж байна.
Мэдээллийн орчинд үүсэж буй аюулгүй байдлын эрсдэл, тэдгээрийн далд болон шууд нөлөөллийн механизмыг задлан шинжилж, гадаад болон дотоодын нөхцөл байдлыг судалж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хамгаалахад хэвлэл мэдээллийн оролцоог хэрхэн үр дүнтэй болгох талаарх санал,зөвлөмжийг боловсруулсан байна. Мөн түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээллийн бодлого, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөвшил, олон нийтийн мэдээллийн боловсролын түвшин болон мэдээллийн системийн тогтвортой байдлыг хөндөж, мэдээллийн аюулгүй байдлын цогц ойлголтыг эрдэм шинжилгээний үүднээс баяжуулж, бодит баримтад тулгуурласан шинэчлэлийн боломжийг тодорхойлж өгчээ.
Энэхүү номын нээлтэд Үндэсний аюулгүй байдал судлал болон Сэтгүүлзүйн ухааны эрдэмтэн судлаачид, УИХ-ын гишүүд, МСНЭ-ийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, зохиолч, сэтгүүлчид, урлаг, соёлын төлөөлөгчид оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
А.Алтанхүү
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.