🔴Сэлэнгэ аймгийн ХХҮГ-ын дарга асан Л.Зоригтбаатар "Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан" цол хүртлээ
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга асан Л.Зоригтбаатар “Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Л.Зоригтбаатар нь ажил амьдралынхаа гарааг Сэлэнгэ нутгийнхаа Мандал сумаас эхэлж, 1977-1990 онуудад Ерөнхий боловсролын сургуульд математикийн багш, 1990-2000 онд "Дууш" ХЭАА-н захирал, 2000-2004 онд Нийгмийн халамжийн үйлчилгээний төвийн дарга, 2004-2012 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар, 2012-2016 онд Хөдөлмөрийн хэлтсийн дарга, 2016 оноос 2025 онд тэтгэвэртээ гартлаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажилласан ба улсад 45 жил, төрийн албанд тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тасралтгүй, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй 25 жил ажилласан билээ.
Тэрбээр төрөөс иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар өөрийн удирдсан байгууллага, хамт олныг чадварлаг удирдан манлайлан зохион байгуулж, төрийн ажил үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, төр засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, үр дүнг үнэлэн бодитойгоор өргөн олонд мэдүүлэн таниулах, хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж тодорхой үр дүнд хүргэсэн юм.
Түүнчлэн нийгмийн хамгааллын чиглэлээр гаргасан төр засгийн бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаа болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн жил бүрийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг биелүүлэхэд идэвх санаачлагатай, манлайлан шуурхай зохион байгуулж ажилласнаар аймгийн тэргүүний байгууллагаар 9 удаа тэргүүлсэн шилдэг дарга нарын нэг юм.
Л.Зоригтбаатарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон нутгийн захиргааны байгууллагын хариуцлагатай албыг 45 жил ур бүтээлтэй ажилласны 22 жилийг нийгмийн эмзэг булгийн зорилтот өрх, иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээг цаг хугацаанд нь хөнгөн шуурхай хүргэж ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих , ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг ажил өөрийн сэтгэл зүтгэл, идэвх санаачлага гарган ажиллаж байгаа хөдөлмөрийн ур дун, амжилтыг үнэлж Монгол Улсын "Үйлчилгээний гавьяат ажилтан" цол, тэмдгээр шагналаа
Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан Л.Зоригтбаатар:
-Өнөөдөр төрийн өндөр хайр хишгийг хүртэж буйдаа гүнээ талархаж байна. Аливаа ажлын амжилт бүтээл нь хувь хүнээс илүү хамт олны хүчин чармайлт байдаг гэж би хувьдаа ойлгодог. Би төрд 40 гаруй жил ажилласан бөгөөд үүнээс сүүлийн 25 жилийг нийгмийн хамгааллын салбарт үүрэг гүйцэтгэж ирлээ. Аливаа ажлыг хийхэд хүн хоорондын харилцаа маш чухал гэж үздэг. Тийм ч учраас өнөөдөр ГБХНХЯ, түүний харьяа ерөнхий газар, аймаг, сумын удирдлагууд, тэдгээрийн ажилтан албан хаагчидтай хамтран ажиллаж, дэмжиж тусалж байсанд туйлын их талархаж байна.
Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олонд энэхүү шагнал нь бидний хамтын хөдөлмөр бүтээлийн үнэлэмж юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна хэмээв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.