Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар,  цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламд хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сурган дадлагажуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг чанаржуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, заах арга зүйг боловсронгуй болгоход мэдлэг, боловсролоо дайчлан ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүх,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Ноос угаах үйлдвэрийн ахмад ажилтан Жигжидийн Гунгаасүрэн,

Гавьяат хуульч цолоор:

  • Улсын ерөнхий прокурор асан, ахмад хуульч Гомбодоржийн Бахдал,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Платинум ланд” ХХК-ийн эдийн засгийн зөвлөх Баасангийн Энхбаатар,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Хишигжавын Цогтбаатар

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Мэдээллийн “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Дугаржавын Цэрэннадмид,

Гавьяат багш цолоор:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал асан, ахмад багш Ванчинсүрэнгийн Доржготов,
  • “Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар”-ын Мэдээлэл технологи, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Наймалдайн Оюунчимэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн химийн багш, зөвлөх багш Будын Өнөржаргал,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч Осорын Норолхоо,
  • Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Ганбаатарын Ган-Очир,

Гавьяат тамирчин цолоор:

  • Шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Болдбаатар,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Мөнх тэнгэрийн гүрэн” ХХК-ийн зөвлөх инженер Мөнхөөгийн Оригжав,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга Сүрэнжавын Оюунгэрэл

Сүхбаатарын одонгоор:

  • “UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Жигмэддоржийн Баяр,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Рокмон” ХХК-ийн захирал Чойндонгийн Эрдэнэбаяр,
  • “Мандал иог” төвийн үүсгэн байгуулагч Орсоогийн Гэрэлтуяа,
  • “Улаанбаатар их дэлгүүр” ХХК-ийн Худалдаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Чулуундоржийн Энх-Эрдэнэ,
  • “Тод дэлгэц мед” эхо оношилгоо, эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн захирал Амгалангийн Мөнхбаатар
  • Үндэсний урлагийн их театрын дуучин Дашзэвэгийн Наранхүү

Алтан гадас одонгоор:

  • “Морьтон үндэсний адууны төв” ХХК-ийн захирал Адъяагийн Наранбаатар,
  • “Чандмань цирк” ТББ-ын захирал, багш, дасгалжуулагч Цэндтогоочийн Доржбат,
  • УИХ-ын Тамгын газрын Зөвлөх үйлчилгээний хэлтсийн зөвлөх Пүрэвдоржийн Хулан,
  • “Тээвэр хөгжлийн банк”-ны салбарын захирал Самдангийн Алтанцэцэг,
  • “Аэрмаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Борхүүгийн Ариунчимэг,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Батхөгжихийн Бат-Эрдэнэ,

 Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Доржцэмбийн Отгонцэцэг,
  • “Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Баярбат,
  • МУБИС-ийн Хөгжмийн боловсролын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны тэргүүн Бадралын Өсөхбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

588080928 1162435489346592 422011898593026839 n 1024x683

588955174 873843488631434 449787597930298284 n 1024x683

588636936 25493575730246793 1600312168533437824 n 1024x683

588234833 1993465338212478 2327142614174571951 n 1024x683

588395088 4153932561537594 7650728157143181015 n 1024x683

590153161 3072324149633747 1246836932429092292 n 1024x683

588084340 723667676894725 7723808852783711810 n 1024x683

588223453 1377111844059350 5558439771106291321 n 1024x683

588559574 1906098750789508 2295230233486940662 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.