Гэрлэлт таван жилийн өмнөхтэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Гэрлэлт таван жилийн өмнөхтэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд шинээр “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгааг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээр гүйцэтгүүлжээ.
 
Хүн ам, нийгэм эдийн засгийн байдал, гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд зэргийг тодорхойлсон дээрх судалгааны үр дүнг өнөөдөр яамны удирдлагуудад танилцуулжээ. 2019 оныг 2024 онтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсэргээрээ таван хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
Гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
37f1a0b9fae140b1b7b7c4decd25f336
2010 онд хийсэн судалгааны үр дүнгээр гэр бүлийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон байрны асуудал тулгамдаж байсан бол 2025 онд судалгаанд оролцогчид гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлийг мөн л мөнгө санхүүгийн гачигдал, байр, орон сууцны асуудал гэж онцолсон байна.
 
Гэр бүлийн хүрээнд үүсэж буй зөрчил, маргаан нь олон хүчин зүйлээс хамааран бий болдог байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 29.2 хувь нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс, 22.8 хувь нь харилцан ойлголцдоггүйгээс, 21.5 хувь нь мөнгө санхүүгийн хомсдолоос гэр бүлийн зөрчил, маргаан үүсдэг гэж үзжээ.
 
Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг судлахдаа олон улсад түгээмэл ашиглагддаг онол арга зүй, аргачлалыг ашигласан бөгөөд нийт 2184 өрх хамрагдсаны 40.4 хувь нь Улаанбаатар хотын, 59.6 хувь нь орон нутгийн өрхүүд юм.
093633a311dd42b8af4490966ce5debe

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.