Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэр бүл цуцалсан тохиолдолд дундын өмчийг тогтооно

Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэр бүл цуцалсан тохиолдолд дундын өмчийг тогтооно
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. 
 
  1. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  2. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Монгол Улсад хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулийн нэг нь Гэр бүлийн тухай хууль юм. Өнөөдрийн байдлаар 1999 онд батлагдсан 9 бүлэг, 76 зүйлтэй Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн маргааныг шийдэхэд олон улсын нийтлэг сайн туршлага, заншлын хэм хэмжээнд нийцүүлэн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулсан хэмээн ажлын хэсэг танилцуулжээ. 
 
Гэр бүлийн тухай 11 бүлэг, 88 зүйлтэй шинэчилсэн найруулгын төсөлд;
 
  • Хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах
  • Хүүхдийн асрамж тогтоолгүй гэрлэлт цуцлахгүй байх
  • Хүүхдийн амьжиргааны баталгааг хангах
  • Гэрлэгсдийн өмчийн маргаан
  • Гэрлэгсэд өөрсдөө хүсвэл ДНХ шинжилгээ өгөх
  • Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэр бүл цуцалсан тохиолдолд дундын өмчийг тогтоох, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудалд хариуцлагатай хандах эрх зүйн хөшүүрэг бий болгох
  • Хүйсийн өөрчлөлттэй холбоотой гэр бүл цуцлах гэх мэт Гэр бүлийн ёс зүйн үүргийг эрх зүйн зохицуулалттай тусгаж байгаагаараа онцлог гэж ажлын хэсэг танилцуулав.
Гэр бүлийг дэмжих, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хүүхэд, хөгшид, гэр бүлийн гишүүдийн эрх тэгш байдлыг хангахад хуулийн төслийг илүү чамбайруулах ёстойг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал хэлж, асуулт асууж хариулт авчээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.