Алба хаагчид 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.17-11.23/ нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Нийт дуудлагын 83 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.