Сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд олжээ
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн шөнө буюу арван нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 15 иргэн төөрсөн, сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олжээ. Эдгээр иргэдийн долоо нь том хүн, найм нь хүүхэд байсан бөгөөд малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байна.
Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.