Эрсдэлийг тооцож, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж ажиллахыг онцолжээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Увс аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Увс аймаг нь “Их” эрсдэлтэй гарсан бөгөөд нийт нутгийн 38 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Тус аймгийн 19 сумын 93 багт хонин толгойд шилжүүлсэнээр 4.8 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.
Өөрийн аймгийн бусад сумын нутагт 266 өрхийн 81.4 мянган толгой, хилийн зурвас бүхий бүс нутагт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Тэс сумаас 1185 өрхийн 298.3 мянган толгой мал отроор өвөлжих зохион байгуулалт хийгдсэн.
Аймгийн аюулгүйн нөөцөд 414.5 тн өвс, 66тн хүчит тэжээл, 0.95 тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь 87.8 хувийн биелэлттэй байна.
Аймгийн Засаг даргын орлогч Э.Баатарсанаар ахлуулсан ажлын хэсэг 19 суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж ажилласан гэдгийг мэдээлжээ.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллар, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч, үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардалд шаардлагатай хөрөнгийг бодитоор тооцож төсөвтөө суулгаж батлуулахыг үүрэг болгосон юм.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.