“Монгол бахархлын өдөр”-ийг Тегеран хотноо анх удаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ

“Монгол бахархлын өдөр”-ийг Тегеран хотноо анх удаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ
Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Өргөмжит консул Арман Мухаггех Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой болон “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ираны нийслэл Тегеран хотноо хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулжээ. 
 
Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ил хаант улс байгуулагдсаны 770 жилийн ойг тохиолдуулан Иран Улсад соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна. 
a311a7f4187a43abadc823918cdfb39b
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын түүхэн найрсаг харилцаа, соёлын хэлхээ холбоо болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэвшлийг онцолжээ.
 
Хүндэтгэлийн хүлээн авалтад Иранд суугаа олон улсын байгууллагууд, дипломат корпус, бизнес эрхлэгчид болон монгол иргэдийн төлөөлөл оролцсон юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой болон Монголын ард түмнийг эв нэгдэл, бахархлаар нэгтгэдэг “Монгол бахархлын өдөр”-ийн утга учрыг гадаад орчинд тод томруун таниулж, Монгол–Ираны уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлсэн ач холбогдолтой боллоо.
2dbeca5aeb404ce7b9a7475c98f5796e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.