Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Цагааннуурын чөлөөт бүсэд ажиллажээ

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Цагааннуурын чөлөөт бүсэд ажиллажээ
Монгол улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг баруун таван аймагт ажиллаж байна.
 
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлсэн бөгөөд 2023 оны 06 дугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Чөлөөт бүсэд 2025 оны байдлаар үйл ажиллагаа явуулахаар 80 аж, ахуйн нэгж бүртгүүлсэн бөгөөд одоогоор зургаан аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
 
Цагааннуур чөлөөт бүсийг 2040 он хүртэл тээвэр, логистик, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр тодорхойлсон.
Шадар сайд тус чөлөөт бүсийн удирдлагуудыг өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, шаардлагатай төсөл хөтөлбөрийн тооцоо судалгааг нарийн гаргах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.