Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Батбаатар нар Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ.
Шадар сайд Х. Ганхуяг стандартыг тогтоох байгууллагын үйл ажиллагааны хамгийн гол цөм болсон лабораторийн орчин нөхцөлийг сайжруулах, засварлах, шаардлагатай тохиолдолд өргөтгөл хийх замаар стандартын шаардлага хангуулахыг үүрэг болгосон юм.
Тэрээр ирэх жилийн төсвийн урсгал зардлыг танаж багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлж байгааг онцлоод төсвийн хэмнэлт хийгдэж байгааг сануулжээ.
Мөн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг тухайн жилийн давсан орлогоос шийдвэрлэх болон албан хаагчдад хортой нөхцөлийн нэмэгдлийг олгох журмын асуудлыг шийдэхийг Стандарт хэмжил, зүйн газрын дарга С.Батбаатарт үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.