ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэхээр тохиролцжээ
ШХАБ-ын уулзалтын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтэй Москва хотноо уулзаж, газрын тосны импортын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж тохиролцжээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням найрамдалт хоёр улсын хамтын ажиллагаа газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр илүү нягт хамтран ажиллаж байгааг онцлон, хэдий дотоодоо хомстолтой байгаа ч манай улсад тасралтгүй тогтвортой нийлүүлж байгаад талархал илэрхийлсэн байна.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж буйг онцлоод, цаашид тогтвортой, найдвартай нийлүүлэх, "Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж ажиллахаа мөн илэрхийлжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.