Оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ

Оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ
НИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс анх удаа оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.
 
Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болсон байна. Арга хэмжээнд хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн гишүүн Т.Батцогт, НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.Дөлгөөн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлагууд, АТГ, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн төлөөллүүд оролцжээ.
10b0f9408a75459895194cf8ea17e507
Энэхүү тэтгэлэгт сүүлийн шатанд 10 баг буюу 100 шилдэг оюутан шалгарч, тэтгэлэг хүртсэн юм. Тэтгэлэг хүртсэн шилдэг төслүүдийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ.
 
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
 
Тус хөтөлбөрт шалгарсан 100 оюутанд дараах тэтгэлгийг олгожээ.
 
  • 10 оюутан тус бүрт 3,500,000₮
  • 10 оюутан тус бүрт 2,500,000₮
  • 80 оюутан тус бүрт 2,000,000₮ - ийн урамшуулал олгож, сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.