Эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлж байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эмзэг байдлыг нь далимдуулж биеийг нь үнэлүүлж байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бусдын биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийн хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Д.О, Л.Б нар нь нэр бүхий эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг нь далимдуулан, цахим орчинд “Санхүү авна” гэсэн зар байршуулан биеийг нь үнэлүүлж, саун массаж нэрийн дор биеэ үнэлэх газар байгуулсан, орон байраар хангаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1,2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.