Энэ баасан гарагт бүх нийтээр амарна
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр өдөр амарна.
Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг их эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд мөн өдрийн “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрахаар хуульчлагдсан.
Мөн 11 дүгээр сарын 26-нд “Бүгд найрамдах Монгол ард Улс тунхагласны өдөр” болно. Ингээд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр өдөр амрахаар болж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.