Н.Учрал: Унаж босож, уруудаж өгсөж, саад бэрхшээл дунд туучсаар ирсэн надад Агуу түүхтэй Ардын намыг удирдах хувь ерөөл тохиолоо

Н.Учрал: Унаж босож, уруудаж өгсөж, саад бэрхшээл дунд туучсаар ирсэн надад Агуу түүхтэй Ардын намыг удирдах хувь ерөөл тохиолоо
МАН-ын 31 дүгээр их хурлаас шинэ даргаа сонголоо. 
 
МАН-ын дарга Н.Учрал: Эрхэм хүндэт журмын нөхдөө, Эх орныхоо өнцөг булан бүрд зүтгэн ажиллаж буй намын гишүүд, итгэл хүлээлгэн дэмжсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
 
23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.
 
Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаарддаг. Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд бид ялдаг. Монгол хөгждөг. Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж, дэвшүүлсэн зорилт, танилцуулсан "Гишүүн төвтэй E4" стратегиа бодитоор хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.
 

МАН-ын шинэ дарга тамгаа гардан авч буй бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

МАН-ын дарга Н.Учралын хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана. Эх орныхоо улсын хөгжлийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно. Ард түмний итгэл сулран ганхаж буй энэ цаг үед Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ гэлээ. 
5e93d427ebee433694ea8f96fbd62173

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.