🔴Д.Амарбаясгалан: Миний итгэл үнэмшил, өдөр тутмын ажил амьдрал, ирээдүйн хүсэл мөрөөдөл намын амжилттай хамт урагшилж байсан

МАН-ын ээлжит 31 дүгээр их хурал эхэллээ. Их хуралд 2247 төлөөлөгч оролцож байна. Нэг төлөөлөгч 140 намын гишүүнийг төлөөлж байгаа аж. 

Хэлэлцэх асуудал:

  1. Тайлан, илтгэл /Уламжлал, шинэлчлэл, хөгжилд хөтөлсөн МАН/
  2. Хяналтын Ерөнхий хорооны тайлан, илтгэл
  3. МАН-ын дарга сонгох
  4. Хөтөлбөр, эрмэлзлэл
  5. МАН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  6. Зохион байгуулалтын асуудал /МАН-ын бага хурлын гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг сонгох/
  7. МАН-ын даргад чиглэл өгөх тухай
  8. МАН-ын Бага хуралд эрх шилжүүлэх тухай

Хуралд МАН-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, Би 18 насандаа МАН-д элсэж, 25 настайгаасаа намын үүр, цаашлаад УЗ-ын хэлтэс газрын дарга, найман жилийн турш намын ЕНБД-аар ажилласан хүн. Итгэл үнэмшил, өдөр тутмын ажил амьдрал, ирээдүйн хүсэл мөрөөдөл намын амжилттай хамт урагшилж байсан билээ. Гишүүдийнхээ хамтаар олон удаагийн сонгуулийн ард гарч, амжилт гарган ажилласан. Ардчилсан нийгмийн үед улс төрийн нэг нам дангаараа ялалт байгуулж ажиллаж буй түүхийг бүтээлцсэндээ би баяртай байдаг. Энэ бол намын гишүүдийн маань зүтгэлийн үр дүн юм. Энэ хугацаанд нэг зүйл миний хувьд өөрчлөгдөөгүй. Энэ бол МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлал юм. 

2023 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт парламентыг төлөөллийн шатанд нэг шат ахиулсан үйл явдал юм. Олон намын төлөөлөл парламентад зэрэгцэн оршиж, ардчиллыг улам бэхжүүлэх, олон ургалч үзэл бодлыг эсрэгцүүлэх түүхэн үйл явцын эхлэл юм. Улс төрийн системийн бат бөх байдлыг чухал үед авчирсан билээ.  Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бүсийн хэмжээнд тэргүүлэх хэмжээнд хүрсэн. 

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны парламентын сонгуульд итгэл үнэмшилтэй ялалт байгуулахын төлөө бага хурлаараа ялалт байгуулсан. Аль ч ардчилсан улс оронд улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй байдлаар намын дотоод сонгууль явагддаг. Харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд талцал авчирсан.

Намын эв нэгдэл, төр нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчиллыг хамгаалахын тулд би намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа хоёр хоногийн өмнө зарласан

Энэ нь хувь хүний нэр хүндийн асуудал биш байсан. Парламентыг ардчиллыг хамгаалахын тулд УИХ-ын даргаас ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

Хэдий тийм ч намын хөгжлийг шинэ үеийг эхлүүлэх, дараагийн удирдлагын хэрэгжүүлэх ёстой найман зорилтыг намын их хурлын индэр дээрээс илэрхийлэх нь миний чухал шийдвэр гэж бодож байна. Цаашид сонгогдох шинэ намын даргыг тууштай дэмжин ажиллана. МАН-ын туг зуун зуун жилээр мандан бадрах болтугай. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 1 цаг өмнө
nuursnii hulgaich novshiin sda shd