ОБЕГ, Шадар сайд асан С.Амарсайханд талархал илэрхийлэв
Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ажлаа саяхан хүлээлгэн өгсөн УИХ-ын гишүүн С.Амарсайханд Онцгой байдлын бие бүрэлдэхүүн талархал илэрхийлжээ.
Талархалд:
-Байгууллагын алба хаагчдын цалинг 2021 оноос хойш гурван удаа нэмэгдүүлсэнээр 2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар нэмэгдэж, онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувьд хүрсэн.
Төв, орон нутагт дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах нэгжийг тоог 47 хувиар нэмэгдүүлж, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүлсэн.
Дэлхий дахинд тулгамдаж буй гамшгийн нөхцөл байдал, сорилтуудтай уялдуулан олон улсын норм дүрэм, стандартуудыг үндэсний онцлогт тохируулан нутагшуулж, бүх салбарт даган мөрдөх, хэрэгжүүлэх зорилгоор “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги-2030”-ийг боловсруулан хэрэгжүүлж байгаа.
Монгол Улсад тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, хохирол, өртөнгийг тооцоолон, дата боловсруулалт, шийдвэр гаргалтад дэвшилтэд техник технологийг ашиглах боломж нөхцөлийг дээшлүүлсэн.
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, нисдэг тэргээр түргэн тусламж үзүүлэх боломжтой болсон.
Энэхүү ажлуудыг санаачлан, хийж хэрэгжүүлэхэд сэтгэл, зүтгэл гарган, дэмжин ажилласан эрхэм Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан танд талархал илэрхийлье гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.