Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 2026 онд багтаан гурван сая төгрөгт хүргэнэ

Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 2026 онд багтаан гурван сая төгрөгт хүргэнэ
Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдлээ.
 
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцжээ. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:
 
  •  2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцолсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.