🔴 Эрүүл мэндийн салбарын ажилчдын ажил хаялт нэг хоногоор хойшилжээ

Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл өчигдөр орой салбарын сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нартай уулзсан байна.
 
Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг 2026 онд үе шаттайгаар 75 хувь нэмэгдүүлэх, 2027 онд 3,5 сая төгрөгт хүргэх урьдчилсан зөвшилцөлд хүрсэн гэлээ.
 
Өнөөдөр /2025.11.13/ албан ёсоор салбарын хэлэлцээр батлагдаж, ГБХНХЯ-нд бүртгүүлбэл хамтын сонирхлын маргаан дуусгавар болно гэлээ. Ингэснээр ажил хаялт бүрэн дуусах аж. 
 
Ташрамд дурдахад, ирэх оны төсвийн төсөлд эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөг суулгасан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.