Жүжигчин Н.Онон: МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөл дампуурсан. Н.Монсор худлаа ярихаа больё
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Энэ үеэр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, жүжигчин Н.Онон "МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дампуурчихсан. Н.Монсор одоо бүгдээрээ худлаа ярихаа больцгооё" гэж хэлсэн билээ. Энэ талаар түүнээс дараах бяцхан тодруулгыг авлаа.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Онон:
-2025 оны төсөвт төлөвлөгөөг Хяналтын зөвлөлөөр оруулалгүйгээр шууд баталсан. Танилцуулна гэж байснаа баталчихъя гээд л шууд баталсан тус хуралд миний бие оролцох боломжгүй гээд гараад явсан. Энэ мэтчилэн дампуурсан олон асуудал байгаа Үндэсний зөвлөл үнэндээ дампуурчихсан.
2024 оны тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдтэйгээ хамт сонсож байгаадаа баяртай байна. Биднээр огт хэлэлцүүлээгүй. Н.Монсор одоо бүгдээрээ худлаа ярихаа больцгооё. Ирц хүрээгүй биш хүрсэн. 2025 оны тайлангаа яаж хэлэлцэх гэж байгааг огт ойлгохгүй байгаа гэж хэлсэн юм.
Бид тус асуудлаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Ононгоос дэлгэрэнгүй мэдээлэл авч хүргэх гэсэн ч “Миний хувьд Үндэсний зөвлөлийн гишүүн болоод гурван жил болж байна. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр асуудлуудаа цухас ярьсан. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл удахгүй хуралдаж энэ асуудлуудаа шийднэ гэж итгэж байна. Харин асуудлуудаа шийдэхгүй бол дэлгэрэнгүй ярина” гэж хэллээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.