Тийболын "Жанжин" холбоог Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг санаачлан байгуулжээ

Тийболын "Жанжин" холбоог Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг санаачлан байгуулжээ
 
Сүхбаатар дүүргийн Тийболын "Жанжин" холбоог энэ оны 06 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Холбооны тэргүүнээр тус дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг ажиллаж байна.
 
Өнөөдөр /2025.09.03/ тус клубын тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
 
Эрдмийн хөтөч 58-р сургуулийн Д.Сумъяа дасгалжуулагчтай Demons клубийн баг тамирчид маань өнгөрөгч наймдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулагдсан 16 дахь удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн юм.
 
Өнөөдрийн үйл ажиллагаанд азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч Каваүчи Широ өөрийн биеэр хүрэлцэн ирж холбооны үйл ажиллагааг дэмжин 10 иж бүрдэл бүхий хэрэгслийг өглөө.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.