🔴Ж.Чинбүрэн: Маргааш эмч нартайгаа хэлэлцээр хийнэ. 2026 онд цалинг үe шаттайгаар нэмнэ

AI хөрвүүлсэн

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын санхүүжилтийг нэмэгдүүлэх гаргалгаагаа тайлбарлаж, ЭМЯ-ны пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлд тооцооллоо явуулж, хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Маргааш 14:00 цагт хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.

ЭМЯ-наас хэлэлцээр хийх тооцооллыг бэлтгэж дуусгах бөгөөд санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлж, мөн оны аравдугаар сараас гурван сая төгрөгт хүргэхээр төлөвлөж байна. 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгож байгаатай холбоотойгоор ЭМД-ын сангийн зузаатгал орж, цалин нийтдээ 3.5 сая төгрөгт хүрнэ гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.