🔴О.Саранчулуун: ХБИ-ийн тэтгэмжийг нэмэхгүй хэр нь семинар чуулганы төсвийг хэдэн тэрбумаар тавьж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьжиргааны баталгаажих түвшний хэмжээнд тэтгэмж авахыг хүсэж шаардлага тавьж байна. Ордны гадна жагсаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тэдний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар уулзав.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж улсын төсөвт эзэлж байгаа дүн нь ганцхан тэрбум төгрөгийн асуудал. Гэтэл "муусайн халамжаар хооллогсод" гэдэг хандлага байдаг. Эдгээр иргэдэд өгөх тэтгэмжийн дүн нь маш жаахан учир "анхаараад өгөөч" гэдэг хүсэлтийг тавьж байна.
УИХ-ын гишүүд дэмжээд Засгийн газар амьжиргааны доод түвшинд хүргэх шийдвэр гаргасан бол өнөөдөр ийм нөхцөл үүсэхгүй. Нийгмийн хүнд хэцүү нөхцөлд байгаа иргэд гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Гэвч олон биш шүү дээ. Амьжиргааны түвшин хүртэл тэтгэмж нэмлээ гээд инфляци өснө гэсэн зүйлгүй. Семинар чуулган дээр болохоор хэдэн тэрбумаар төсөв тавьж өгдөг асуудал байна. Сайд нарын араас нөхрийнхөө араас гүйдэггүйгээрээ гүйж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.