Урьд шөнө орсон цасны улмаас нийслэл хотын ихэнх дүүргүүд цасанд хучигджээ

Урьд шөнө орсон цасны улмаас нийслэл хотын ихэнх дүүргүүд цасанд хучигджээ
Урд шөнө орсон цасны улмаас нийслэл хотын ихэнх дүүргүүд цасанд хучигджээ. Нийслэлийн зам талбайн ажилчид нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байна.
 
Нийслэлийн хэмжээнд 42 байгууллагын 150  инженер, техникийн ажилтан, 981 зам талбайн үйлчлэгч нийт 234 машин техник, 130 гар төхөөрөмжтэйгөөр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
 
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 07:00 цагийн байдлаар зам, талбайн 15 үйлчлэгч 10 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, замыг цасын цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээд 23 тонн давс, 275 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
 
Харин Налайх дүүрэг хэмжээнд 07:00 цагийн байдлаар зам талбайн 18 үйлчлэгч 10 орчим техниктэйгээр ажиллаж байна. Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 5 тонн давс цацаад байна гэж мэдээллээ. Одоогийн байдлаар авто замын нөхцөл байдал хэвийн үргэлжилж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.