Монголын тамирчид анх удаа Ази тивийн аварга шалгаруулах морин саадтай харайлтын тэмцээнд оролцож байна
БНСУ-ын Жэжү хотноо өсвөр насныхны Ази тивийн аварга шалгаруулах морин саадтай харайлтын тэмцээн болж байна.
Монгол Улсын баг тамирчид Ү.Марс-од, Э.Тэлмүүн, дасгалжуулагч Ж.Мягмарцэрэн нар Олимпын төрөл болох энэхүү тэмцээнд анх удаа оролцож түүхийн нэгэн хуудсыг эхлүүллээ хэмээн УИХ-ын дарга асан М.Энхболд цахим хуудастаа мэдээлжээ.
Тэрбээр “Хангарьд Жокей” клубын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа аж. Түүнтэй хамт НМСУХ-ны тэргүүн М. Мөнхбаясгалан болон бусад тэргүүлэгчид хамт оролцож байна.
Зургийн цомог
×
1 / 4
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.