Команд штабын сургуулилалт зохион байгуулав
Эрдэнэт үйлдвэр “Улсын онц чухал объектод онцгой нөхцөл байдал үүссэн үеийн ангийн штабын ажиллагаа” сэдэвт штабын дадлага сургуулилт зохион байгуулжээ.
Дадлага сургуулилтад тус ангийн штаб, захиргаа, ар тал болон салбарууд, мөн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн штабын ажиллагааны удирдлагын тасгийн дарга, ахмад Н.Өнөрбаясгалан, дайчилгааны офицер Э.Зомбоо, Орхон аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч, ахмад Н.Батсүх, хэсгийн байцаагч М.Бат-Эрдэнэ болон "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ"-ын Гамшгаас хамгаалах штабын мэргэжилтэн А.Баярсайхан нар тус тус оролцлоо.
Мэргэжлийн ангиуд хүч хэрэгслээр өгөгдсөн цагийн байдлыг үнэлэх, мэдээлэл цуглуулах, мэдээ мэдээлэл хүргэх, хариу арга хэмжээ болон цаасан суурьтай баримт бичиг боловсруулах, ажиллагааны бодомжоор зурагт ажиллуулах чиглэлээр эхний үе шатыг зохион байгуулсан ба 2 дугаар шатанд сургуулийн удирдагчийн зааварчилгааны дагуу үүрэг гүйцэтгэх бэлтгэл, албаны бэлэн байдлын түвшнийг дээшлүүлж, удирдлага, офицер албан тушаалтнуудын цагийн байдлын ямар ч нөхцөлд тавигдсан үүргийг биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг Улсын онц чухал объект болох "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын объектод зохион байгуулж, хэрэгжүүлэх дадлага, чадвар олгох, жигдрэлтийг хангуулан амжилттай зохион байгуулагдлаа.
Зургийн цомог
×
1 / 7
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.