Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.01) газар дээр нь очиж танилцлаа
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөөдөр ажлын явц талдаа оржээ. Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас өмнө буюу 2027 онд дуусгахаар төлөвлөсөн байна.
Тус үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрдэж байна. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажлууд болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна. Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төсөл бүрэн утгаараа хэрэгжихэд тулгамдаж буй түүхий эдийн хангамж болон “Ширээт” дэд станцыг 25 мВт хүчин чадалтай болгон өргөтгөх ажилд Засгийн газар онцгой анхаарна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байна. Төслийг хугацаанаас өмнө дуусгахын тулд ажилтнуудын визний асуудалд анхаарч өгөхийг Энэтхэгийн тал уламжиллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын хэрэгцээгээ 50-100 хүртэлх хувиар хангах боломж бүрдэнэ. Мөн 1500 ажлын байр бий болно.
Зургийн цомог
×
1 / 11
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.