ТОДРУУЛГА: Тамхи татдаг хүн өөрөө хүүхдэдээ хэзээ ч тамхи санал болгодоггүй

ТОДРУУЛГА: Тамхи татдаг хүн өөрөө хүүхдэдээ хэзээ ч тамхи санал болгодоггүй

ТОДРУУЛГА: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баярбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, С.Замира, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ч.Анар, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нарын 76 гишүүн санаачлан боловсруулсан юм. Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах болсон талаар, мөн өсвөр насны хүүхдүүд ихээр хэрэглэж буй вэйп тамхины хөр нөлөөллийн талаар хууль батлагчдаас тодруулж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

- Манай УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр энэ хуулийн танилцуулга хийгдсэн. Би саналаа хэлсэн. Ер нь бол электрон тамхи, вэйпийг хүүхдүүд татаж болохгүй шүү дээ. Улам их донтуулдаг. Тамхи татдаг хүн өөрөө хүүхдэдээ хэзээ ч тамхи санал болгодоггүй, архи уудаг хүн хэзээ ч хүүхдэдээ архи хундаглаж өгдөггүй биз дээ. Яг тэрэн шиг бид нар өсвөр насны хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй байна. Тас хорьж болдоггүй юм бол татварын аргаар л тэмцэнэ. Дэлхий дээр манай улс тамхины хэрэгцээ асар их болсон хэрнээ татвар нь асар бага байна. Тийм учраас би энэ хуулийг дэмжиж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.