ТОДРУУЛГА: Хүүхдүүд “мода” болгож донтоод электрон тамхи хэрэглээд байна
ТОДРУУЛГА: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баярбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, С.Замира, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ч.Анар, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нарын 76 гишүүн санаачлан боловсруулсан юм. Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах болсон талаар, мөн өсвөр насны хүүхдүүд ихээр хэрэглэж буй вэйп тамхины хөр нөлөөллийн талаар хууль батлагчдаас тодруулж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ хуулинд өөрчлөлт оруулахыг би маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл ДЭМБ-ын олон судалгааг би харлаа. Хүүхдүүд “мода” болгож донтоод электрон тамхи хэрэглээд байгаа. Янжуур тамхи бол өөр. Ядаж л утаа үнэр гарна. Багш эцэг эхчүүд нь мэдчихнэ гээд хязгаартай. Гэтэл вэйп тамхийг бохь зажилж буй мэт, ундаа ууж буй мэтээр байнга хэрэглэж донтоод байна. Цааш өөр юунд донтох вэ гэх асуудал гарч ирнэ.
Би өнгөрсөн парламентад байхдаа өндөр агууламжтай чихэрлэг ундаа дээр онцгой татвар ногдуулсан хууль батлуулж байсан. Энэ маш их хэрэгтэй хууль болсон. Нялх балчир хүүхдүүдийн эрүүл мэндэд нь анхаарч, төр засаг нь бодлогоор чиглүүлж байхгүй бол эргээд төр засаг нь өөрөө эрүүл мэндийн ачааллаа дийлж чадахгүйд хүрнэ. Шаардлагагүй зүйлээс холдуулахын тулд сурталчлаад үр дүнд хүрдэггүй. Үнээр л зохицуулна. Эдийн засгийн аргаар чангалдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.