ТОДРУУЛГА: Өсвөр насны хүүхдүүдийг багаас нь тамхи татах зуршлаас холдуулахын тулд Тамхины хуулийг дэмжиж байгаа
ТОДРУУЛГА: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баярбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, С.Замира, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ч.Анар, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нарын 76 гишүүн санаачлан боловсруулсан юм. Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах болсон талаар, мөн өсвөр насны хүүхдүүд ихээр хэрэглэж буй вэйп тамхины хөр нөлөөллийн талаар хууль батлагчдаас тодруулж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг би дэмжиж байгаа. Гэхдээ миний хувьд тухайн улс орны хүмүүсийн амьжиргаанд зориулж татварыг нь аажмаар зохицуулах хэрэгтэй гэж бодож байна. Янжуур тамхи, электрон тамхи хоёулаа хортой. Татварыг нь огцом нэмэх гэж байгаа юм шиг байна лээ. Хэт өндөр татвар ногдуулахаар хулгайн тамхи ихээр орж ирдэг. Татвараа авч чадахгүйд хүрнэ.
Мөн нэг зүйл тодруулахад, хөдөө орон нутгаар явж байхад сургуулиас 500 метр зай дотор тамхи зарж болдоггүй хууль худал байна гэж хэлж байна. Ганцхан тамхи зарах гээд сумын төвийн жижигхэн тойрог дотроос гараад хол очиж суугаад зарна гэж байхгүй л дээ. Хүүхдэд тамхи зарсан байвал тухайн борлуулах цэгийг өндөр торгуультай, зөвшөөрөл цуцлах гэх мэтээр зохицуулахгүй бол болохгүй нь.
Электрон тамхи дотор янз бүрийн хувилбарууд байдаг юм билээ. Хүний эрүүл мэндийг хамгаалах нь л хамгийн чухал шүү дээ. Өсвөр насны хүүхдүүдийг багаас нь тамхи татах зуршлаас холдуулах, эдийн засгийн аргаар түлхэж өгөх нь чухал.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.