ТОДРУУЛГА: Вэйп тамхины үнэр амт нь чихэр бохь шиг нөлөөлөл үзүүлж донтуулдаг
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, А.Ариунзаяа, Ө.Шижир, Б.Баярбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, С.Замира, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Ч.Анар, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, С.Эрдэнэбат нарын 76 гишүүн санаачлан боловсруулсан юм.
Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах болсон талаар, мөн өсвөр насны хүүхдүүд ихээр хэрэглэж буй вэйп тамхины хөр нөлөөллийн талаар хууль батлагчдаас тодруулж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Вэйп тамхи бол никотины нөлөөллөөрөө тамхитай адилтгах нөлөөллийг үзүүлдэг “ТАМХИ ЮМ” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
Вэйп тамхины үнэр амт нь өөрөө чихэр бохь шиг нөлөөлөл үзүүлж донтуулдаг. Вэйп тамхийг хамгийн их үйлдвэрлэж байгаа Хонгконг гэхэд л дотооддоо үнэр амттай вэйп худалдаалахыг хориглосон байна. Тамхичин биш өсвөр насныханы дур сонирхлыг давхар татах мэдрэмжийг өгөөд байгааг л хоримоор байгаа юм. Хүүхдүүд тамхи хортой гэдгийг ойлгодог ч вэйпийг тамхи гэж хүлээж авахгүй байна. “Моод”-лж, трэнджүүлээд байгааг хоримоор байна. Ийм учраас тамхины хяналтын тухай хуулийг уншиж судалж, дэмжиж байгаа.
 
                    
                    
                         
                    
                    
                 
                     
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                             
                            
                            
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.