Залуу жүдочид Азийн наадмаас долоон медаль хүртлээ

Азийн залуучуудын III наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас 14 тамирчин оролцон нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт багийн дүнгээр наймдугаар байранд эрэмбэлэгдлээ. 

9ddcb7f51e174704b1ea2a3e1f9ae6c4

Багийн дүнгээр Узбекистан улсын залуучууд долоон алт, дөрвөн мөнгө, гуравн хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлсэн байна. 

Жүдо бөхийн хөнгөн жинд манай улсаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр /10 дугаар сарын 30/ буюу тэмцээний сүүлийн өдөр таван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал:

 
  • Хөвгүүдийн -81кг жинд барилдсан "Хилчин" спорт хорооны тамирчин Батхуягын Тэмүүлэн

Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ

  • Хөвгүүдийн -90кг жинд барилдсан Монголын жүдо академи тамирчин Батжаргалын Мөнгөндөл

Б.Мөнгөндөл хүрэл медаль хүртлээ

  • Хөвгүүдийн +90кг жинд Мон-Алтиус Цагаанбаатар академи тамирчин Санжаагийн Мөнх-эрдэнэ

С.Мөнх-эрдэнэ хүрэл медаль хүртлээ

  • Охидын -70кг жинд барилдсан Өвөрхангай аймгийн Хангай жүдо клубын тамирчин Хадбаатарын Буянжаргал

Хангай жүдо клубын тамирчин Х.Буянжаргал хүрэл медаль хүртлээ

  • Охидын +70кг жинд барилдсан Хан-Уул дүүрэг Женко клубын тамирчин Батжаргалын Номуунзаяа нар тус тус хүрэл медаль хүртлээ. 

Б.Номуунзаяа хүрэл медаль хүртлээ

 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.