🔴 LIVE: Өнөөдөр манай долоон залуу жүдоч хүч үзнэ

Азийн залуучуудын III наадмын жүдо бөхийн төрлийг шууд дамжуулан үзүүлж байна. 

163be2a1cee54a9da599ac6941b31f44

Энэхүү наадмын жүдо бөхийн төрөлд 31 орны 182 залуу жүдоч хүч үзэж байгаа ба манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй найм буюу нийт 14 жүдоч хүч үзэж байна. Жүдо бөхийн төрлийн эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж дараах тамирчид медаль хүртлээ. 

  • Охидын -40кг жинд "Мон-Алтиус Цагаанбаатар" академийн тамирчин Баярзулын Хулан мөнгөн медаль

Б.Хулан мөнгөн медаль хүртлээ

  • Охидын -48кг жинд Женко клубын тамирчин Энхтөрын Тэмүгэн хүрэл медаль хүртлээ. 

Э.Тэмүгэн хүрэл медаль хүртлээ

Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу хөвгүүдийн -73кг, -81кг, -90кг, +90кг, охидын -57кг, -63кг, -70кг, +70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дараах бөхчүүд барилдаж байна. 

Хөвгүүд:
-81 кг: Б. Тэмүүлэн (Хилчин)
-90 кг: Б. Мөнгөндөл (Жүдо Академи)
+90 кг: С. Мөнх-Эрдэнэ (Мон-Алтиус Цагаанбаатар академи)
 
Охид:
-57 кг: Д. Сувд-Эрдэнэ (Champions)
-63 кг: Э. Анударь (Кейко)
-70 кг: Х. Буянжаргал (Өвөрхангай)
+70 кг: Б. Номуунзаяа (Женко)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.