4680 тонн АИ-92 шатахуун тээвэрлэгдэн ирж байна

4680 тонн АИ-92 шатахуун тээвэрлэгдэн ирж байна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 109.703 тонн шатахууны нөөцтэй байна. Үүний 21.408 тонн нь АИ-92 шатахуун байна.

Манай улсын АИ-92 шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Үүгээр тооцвол 11 хоногийн нөөц байгаа гэсэн үг аж. Одоогийн байдлаар нэмэлтээр 78 вагон буюу 4680 тонн АИ-92 шатахуун тээвэрлэгдэн ирж байгаа аж. Иймээс өмнөх хэвийн өдрүүдтэй адил хэрэглээ байвал хоёр долоо хоногт хүрэлцэх нөөц юм. Мэдээж энэ хугацаанд дараагийн тээвэрлэлтүүд хийгдэж амжина гэв. 

Мөн, БНХАУ-аас авах АИ-92 шатахууныхаа хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, ажлууд эхэлжээ. Иргэд тайван байж, зохистой хэрэглэж чадвал эрсдэлийг хамтдаа даван туулах боломжтой. Харин бие биеэсээ өрсөж, банкаа дүүргэх гэж хичээсээр байвал энэ баланс алдагдах нь ойлгомжтой болоод байна.

Учир нь нийслэлийн замын хөдөлгөөнд 800 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байгаа. Тэд өмнөх хэвийн өдрүүдтэй адил хэрэглээндээ нийцүүлж шатахуун худалдан авахад хоногт 2000 тонн АИ-92 борлуулагддаг байсан. Хэрэв 800 мянган машины банкийг нэгэн зэрэг дүүргэхээр зүтгэвэл 2000 тонноос хэд дахин давсан огцом эрэлт үүсэхээр байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.