Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хурааж, 23 гишүүн дэмжсэнээр 100 хувийн саналаар дэмжигдсэн
Тэрбээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгааныхаа талаар тайлбар хийхдээ “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан миний бие үүсээд буй нөхцөл байдлыг үнэлж төрийн ажлыг гацаахгүй, Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна.
Улс төр олон талтай, агуулгатай, өрсөлдөөнтэй. Нэг өдөр хаалга хаагдах, нөгөө өдөр хаалга нээгдэх гэхээс илүүтэйгээр илүү цэвэр, шударга байх ёстой гэх үүднээс өргөдлөө өглөө. Надад хийсэн хэрэг, шалгуулсан хэрэг нэг ч байгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Цаашид нар руу чиглэсэн гүтгэсэн эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно.
Хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэт халдаж байна. Хуулийг уландаа гишгэсэн энэ байдлыг эцэслэхийн төлөө би эцсээ хүртэл ажиллах болно. Хууль засагладаг байх эрх зүйт төрийн төлөө гаргаж байгаа шийдвэр юм” гэж мэдэгдсэн билээ.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.