🔴LIVE: Г.Занданшатарын Засгийн газар ОГЦОРЛОО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 111 гишүүн хүрэлцэн ирснээр хуралдаан эхэлсэн.

Тов дарааллаар эхлээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул санал хураалт явуулав. Ингэхдээ ТББХ-ын томьёоллоор буюу "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжихгүй" гэх агуулгаар санал хураалгалаа.

Хуралдаанд 111 гишүүн оролцсоноос 71 гишүүн саналыг дэмжсэнээр нийт гишүүдийн 64 хувийн саналаар Ерөнхий сайд Г.Занданшатар огцорлоо. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн дагуу ийнхүү Г.Занданшатарын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Л. Д 1 цаг өмнө
Энэ бичснээр ЗГ огцроогүй юм шиг. 64% ТББХ ны ЗГ огцруулахгүй гэсэн томьёолллыг дэмжсэн % шиг