🔴LIVE: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 93 гишүүн хүрэлцэн ирснээр ирц 74,6 хувь болсон тул хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 93 гишүүн хүрэлцэн ирснээр ирц 74,6 хувь болсон тул хуралдаан эхэллээ.

Тов дарааллаар эхлээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх, дараа нь УИХ-ын даргын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэнэ. Түүний дараа ирэх оны төсөв хэлэлцэн шийдвэрлэх юм.

Өнөөдөр өглөө 10:00 цагаас бүртгэгдсэн ирц нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн зохих зүйл заалтуудыг хангаж буй тул чуулганы хуралдаан хуулийн дагуу эхэлж болно хэмээн УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж мэдээлэв.

Дарааллын дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлаар ТББХ-ын дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулаа. Яг одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Санал хураалтыг 12:30 цагт хийнэ гэдгийг хуралдаан даргалагч хэллээ. Учир нь 13:00 цагаас өмнө асуудлыг шийдвэрлэхгүй бол Үндсэн хуулийн зөрчил үүсэх аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.