🔴А.Ариунзаяа: УИХ-ын гишүүд төрийн ордонд байгаа ч гэсэн чуулганы танхимд ирэхгүй байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл өгсөнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган хуралдах гэж байна. Эхлээд Засгийн газрыг огцруулах эсэх, дараа нь УИХ-ын даргын хүсэлтийг хэлэлцэж чөлөөлөх юм. Гэвч ирц хүрэхгүй байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Одоогийн байдлаар чуулганы хуралдаанд 55 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. УИХ-ын гишүүд төрийн ордонд байгаа ч гэсэн чуулганы танхимд ирэхгүй байна. Хариуцлагатай байж, асуудлаа шийдэх хэрэгтэй. Араас нь төсөв байна. Төрийн гацааг гаргах хэрэгтэй.
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аль аль нь ажлаа өгөх нь зүйтэй гэсэн эцсийн шийдвэрт хүрч байна. Одоо чуулганы ирц бүрдмэгц Засгийн газрын асуудал, дараагаар нь УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өөрийн хүсэлтийг нь хэлэлцэх товтой байна. Түүний дараагаар төсвийн хэлэлцүүлэг эхэлнэ.
Ийм хариуцлагатай үед гишүүд ирцээр бойкотломооргүй байна. Одоо есөн гишүүн ирвэл хуралдаан эхэлнэ. Үндсэн хуулийн хугацаатай учир өнөөдөр зайлшгүй хуралдаж эхлэхгүй бол болохгүй. Маргааш 13:00 цагаас өмнө хэлэлцэж дуусах ёстой тул өнөөдөр шөнөжингөө ч хамаагүй хуралдах үүргийг гишүүд хүлээж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.