🔴Н.Номтойбаяр: Гадны хэвлэлд 50 мянган ам.доллароор цацагдсан худал мэдээллээс болж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөж байгаад харамсаж байна
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Намайг хулгай хийсэн хүн алсан гэж яллаж гүтгэж байсан. Тэр үед өргөдлөө өгөөд хуулийн байгууллагаар шалгуулаад ямар ч асуудалгүй гэдгээ нотлоод орж ирсэн. Гадны хэвлэлд 50 мянган ам.доллароор цацагдсан худал мэдээллээс болж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөж байгаад харамсаж байна. Хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг нэг ч байхгүй нь хамгийн харамсалтай. Гэсэн ч төрийн ажлаа хэвийн явуулъя гээд өөрөө өргөдлөө өглөө. Германы хэвлэл рүү 50 мянган ам.доллар Монголоос хэн шилжүүлсэн бэ. Үүнийг хуулийн байгууллага тогтоох хэрэгтэй. Д.Амарбаясгалан улс төрчийн хувьд зоригтой шийдвэр гаргалаа. Г.Занданшатар намынхаа Бага хурал дээр ялагдчихаад төрийн ажлыг гацааж, олон түмнийг талцуулж, нэг нэгнээ гүтгэж харлуулж байгаа нь огтхон ч таалагдахгүй байна.
Хамгийн инээдтэй нь бүлгийн даргаа УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчиж огцруулж байгаа юм. Ерөнхийлөгч Энэтхэгт явж байхад сэтгэл санаа нь зовнисон байгаа нь анзаарагдаж байна лээ. Гэтэл төрсөн дүү нь өөрийгөө бүлгийн дарга болгоод сууж байгаа нь байж болохгүй асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш У.Хүрэлсүх сайд өөрөө өргөдлөө өгч байсан. ТББХ-оор орж санал хураагаад, саналын томьёолол дээр УИХ шийдвэр гаргаад л явсан.
АН-ын бүлгийн шийдвэр зарчмын хувьд зөв. Энэ их гүтгэлэг хэрүүлийн цаана монголын ардчиллын төлөө Д.Амарбаясгалангийн хийсэн чухал алхмуудыг бодох л хэрэгтэй. Энэ хямралаас гарах гарц үүдийг Д.Амарбаясгалан дарга нээгээд өгчихлөө. Одоо хурдан дараагийн Ерөнхий сайдаа сонгож, улс орны ажлаа хиймээр байна гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.