🔴ТББХ: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг 100 хувийн саналаар дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хурааж, 23 гишүүн дэмжсэнээр 100 хувийн саналаар дэмжигдлээ. 

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир танилцуулж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.