🔴О.Цогтгэрэл: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өглөө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт өглөө.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргаж байна. Одоо ТББХ хуралдана. Улс төрчийн өөрийн гаргаж буй шийдвэр. Д.Амарбаясгалан "би огцрох үндэслэлтэй биш, харин улс төрчийн хувьд өөрийн хүсэлтээр огцрох томьёолол гаргаж байна" гэсэн. АН-ын бүлэг байнгын хороо, чуулганд оролцоод явна. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёулаа огцрох ёстой гэв.
Ийнхүү ТББХ-оо шууд хуралдаж, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд болон УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.