🔴 "АН-ын бүлэг парламентын үйл ажиллагаанд оролцохгүй, хариуцлагыг нь МАН-ын бүлэг хүлээнэ"

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үүсээд буй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Бид үдээс өмнө тодорхой байр сууриа илэрхийлсэн. Хоёр даргын асуудлыг хамтад нь хэлэлцэж, огцруулах хүсэлтээ би УИХ дахь АН-ын бүлэгтээ танилцууллаа. Бүлгийн 34 гишүүн оролцсоноос 33 гишүүн миний саналыг дэмжлээ. 

Нэгдүгээрт, Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын тов, дараалалд Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг нэгэн зэрэг дарааллуулж оруулсан тохиолдолд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралд чуулганд оролцож, огцруулахыг дэмжсүгэй. 

Хоёрдугаарт, УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулахгүй бол АН-ын бүлгийн гишүүд парламентын үйл ажиллагаанд оролцохгүй. Үүнээс гарах үр дагаварыг МАН-ын бүлгийн гишүүд хүлээнэ гэдгийг сануулсугай гэсэн шийдвэр гарлаа. 

Одоо УИХ-ын даргад бүлгийн шийдвэрээ танилцуулна. Бид асуудлыг 2/3-оос дээш тоогоор шийдвэл манай намын бусад гишүүн өөр байр суурь илэрхийлэх эрхгүй. Ийм дүрэм АН-д байдаг. Гишүүд энэ шийдвэрийг 100 хувь даган биелүүлэхгүй бол нам дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.