Хуулийг хэлэлцэж эхлээгүй байхад Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаггүй

Хуулийг хэлэлцэж эхлээгүй байхад Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаггүй

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар УИХ-ын гишүүд ҮХЦ-д хандсан билээ.

Тэгвэл Үндсэн хуулийн 66.4-т “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэсэн заалт бий. Гэвч өнөөдөр Г.Занданшатарыг огцруулах ямар ч тогтоол гараагүй. Тэр ч бүү хэл УИХ-ын чуулганаар ч хэлэлцэж эхлээгүй, харин ч ТББХ-гоор Г.Занданшатарыг огцруулахгүй гэсэн шийдвэр гарчихсан байгаа. Тиймээс ҮХЦ энэ маргааныг хүлээж авахгүй нь тодорхой байна.

"Редакцийн бус нийтлэл"

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.