🔴Д.Цогтбаатар: УИХ маргаашийн дотор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол энэ асуудал зогсоно

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар:

-УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлэх, хуульд оролцохгүй байх ч бүрэн эрхтэй. Ялангуяа, Засгийн газар тогтвортой байх эсэх тухай асуудал дээр бол бүрэн эрхээ хамгаалах ёстой. 

2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаад санаа агуулга нь Засгийн газрыг унагах процессийг хүндрүүлэх тухай агуулга юм. 30 жилд 27 засгийн газрыг хэдхэн хүн нийлж унагаж байсан тул хуулийг чангаруулсан. Дэгийн тухай хуулийн саналын томьёоллоор санал хураана гэж яриад байна. Байнгын хорооны саналын томьёололтой УИХ танилцана, харин санал хураалтыг Үндсэн хуулийн заалтаар шийднэ. 

УИХ маргаашийн дотор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол энэ асуудал зогсоно. Процесс зогсож байна гэсэн үг. Хэвийн байдалдаа буцаад үлдэж байна гэсэн үг. 

Өмнөх Засгийн газруудын жишээг татаж байна. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрууд дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ороогүй байсан тул УИХ-ын тухай хуулиар зохицуулагдсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар бол өөр. Өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан тул Дэгийн тухай хуулиар зохицуулагдсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.