🔴Н.Учрал: Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр шийдвэрлэх ёстой
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал:
-Өнөөдөр болж байгаа үйл явдлуудыг та бүхэн харлаа. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн цаг мөчид эрдэмтэн судлаачдын зүгээс санал гаргаж байсан. Засгийн газрын тогтвортой байдлыг хангахгүй бол УИХ-ын гишүүдийн 1/4 санал гаргаж, ердийн олонхын /чуулганд ирсэн гишүүдийн/ саналаар огцордог байсан. Үүнээс болж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 43.1-т УИХ-ын гишүүдийн 1/4 нь албан ёсоор санал гаргавал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, арав хоногийн дотор хэлэлцэнэ. УИХ-ын гишүүдийн уг саналыг дэмжсэн бол огцордог. Энэ саналаар санал хураалт явуулж тогтоол батлах ёстой. Одоо УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хуулийг гуйвуулан тайлбарлаж байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд Үндсэн хуулийг илтэд зөрчсөн шийдвэр, тогтоол хэлэлцэх гэж байгаа бол гишүүд татгалзаж, оролцохгүй байх эрхийг нээсэн. Өмнөх хуулиар санал хурааж болохгүй.
2021.01.11-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал хураагаагүй.
Ерөнхийдөө, 104 жилийн түүхтэй Монгол ардын нам шившгээ тарьж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.