🔴 Н.Номтойбаяр: Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байнгын хорооны томьёоллоор санал хураалгаж, унагаж байсан
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Өнөөдрийн хэрүүл маргаантай сэдвээс ангид нэгэн мэдээлэл өгье. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д айлчилж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд стратегийн хэлэлцээрийг шинэ түвшинд гаргах арав гаруй бичиг баримтад гарын үсэг зурсан чухал айлчлалд оролцоод ирлээ. Гадаад байдал аюулгүй байдлын байнгын хорооны гишүүний хувиар би энэ айлчлалд оролцсон юм. Нийт найман гишүүн явж, уржигдар орой гэхэд гол асуудлууд яригдаж, уулзалтууд дууссан учраас би түрүүлээд эх орондоо ирлээ.
Үүсээд буй нөхцөл байдлын тухайд, 2017.09.07-ны өдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа ТББХ-ны хуралдаан дээр"Огцруулъя" гэх санал давамгайлсан. Чуулганы хуралдаан дээр байнгын хорооны "Дэмжээгүй" гэх саналыг "Дэмжье" гэж санал хураалгаснаар Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар унаж байсан түүх бий. Чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь "Дэмжихгүй" гэх шийдвэр гаргасан. Ийм л зохицуулалтаар Засгийн газар огцорч байсан.
Гэтэл өнөөдөр байнгын хорооны санал хамаагүй, Үндсэн хуулиар зохицуулна гэж ярьж байгаа нь инээдтэй байна. Аргаа барсан хүний яриа. Зохицуулалтууд хэвээрээ байгаа. Өөрсдөдөө тааруулж хууль зохиохоо болих хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.