Ч.Номин: “Монгол Хаан” жүжиг төсвөөс санхүүжилт аваагүй. Б.Энхбаяр гишүүн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн

Ч.Номин: “Монгол Хаан” жүжиг төсвөөс санхүүжилт аваагүй. Б.Энхбаяр гишүүн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн

“Монгол Хаан” жүжгийн гадаад сурталчилгаанд 7 тэрбум зарцуулсан байж болзошгүй баримтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэлгэсэн. “Монгол Хаан” жүжиг төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэх тайлбартаа Соёлын сайд асан Ч.Номин дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, Соёлын сайд асан Ч.Номин:

-Намайг сайдаар ажиллаж байх үед Соёлын яамны зүгээс Монгол хаан жүжигт зориулан ямар нэгэн санхүүжилт гараагүй болохыг албан ёсоор дахин хэлье.

Б.Энхбаяр гишүүн Хууль зүйн сайдын хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн. Гэтэл ийм хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. УИХ-ын даргыг хүртэл онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн нь тогтоогдсон. Б.Энхбаяр гишүүнийг хариуцлагатай байх ёстой гэж үзэж байна. “Монгол Хаан” жүжигт бодлогын дэмжлэг хийж өгч байсан.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-тай Засгийн газар хамтран ажиллаж байсан. Бид гадаад харилцаа хамтын ажиллагаагаа хэр өргөжүүлнэ төдий чинээ дэлхий дахинд эдийн засгийн эрх чөлөөгөө бэхжүүлнэ. Хэн нэгэн улс төрийн зорилгоор гадаад хамтын ажиллагаа харилцааны талаар мэдэгдэл хийж байгаа нь буруу.

"Atticus Partners" Ltd хамтын ажиллагааны хүрээ миний ойлгож байгаагаар "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-тай Оюутолгойн өрийг тэглэх дээр хамтарч ажиллаж эхэлсэн. Цаашлаад Засгийн газрын бүх гишүүнийг олон улсын томоохон арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллаж байсан гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2 цаг өмнө
Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно. Заримдаа өөрт байгаа зүйлээ ашигласнаар эрүүл мэндээ хянахын зэрэгцээ өөрт хэрэгтэй зүйлийнхээ үүд хаалгыг нээж өгдөг.